БШУ-ны сайд Л.Энх-Амгалан МҮИС сургуулийн нэрийг хурааж авна гэж мэдэгдсэн. Учир нь МҮИС, МУИС-тай андуурагдаж, иргэдэд төөрөгдөл үүсгэж байна. Тиймээс үндэсний гэдэг нэрийг цаашид ашиглуулахгүй гэсэн юм.
Тэгвэл өнөөдөр МҮИС-иас БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг нэр хүндэд халдсан, уучлалт гуйхыг шаардаж, шүүхэд өгнө хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрээр “МҮИС бол МУИС-тай адилхан нэр авснаар олон мянган хүүхдийн ирээдүйн боловсролд эрсдэл үүсгэсэн, гэмт хэргийн шинж чанартай харагдаж байна. Монголын үндэсний их сургууль хэмээх нэр монгол түмний өмч. Хэн нэгний хувийн компани үүнийг өмчилж, бизнес хийх эрх байхгүй. МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ. Намайг уучлалт гуй гэсэн. Надаас хулгай хийсэн хүнээс би уучлалт гуйхгүй” гэсэн юм.
УИХ-д өргөн барьсан Дээд боловсролын тухай хуулийн төсөлд хувийн сургууль Монголын үндэсний нэр авахыг хориглосон заалтыг тусгасан талаар Л.Энх-Амгалан сайд мэдээлсэн. Уг хуулийн төслийг УИХ энэ намрын чуулганаар хэлэлцэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Учрал ч бас юу вэ.Бас л олигтой бус хувийн сургуультай.хүүхдээр бизнэс хийдэг шүү.дээ.Их засаг сайн нэртэй ч биш.мэдлэг боловсрол олгодоггүй дуу бүжиг шоу гаар л явдаг биздээ.Энэ хувийн сургуулиудыг хаах хэрэгтэй.Зальтай юмс түмний хүүхдүүдээр бизнэс хихээ болио.нүгэл нь нүдээрээ гарч байна шүү дээ.Бүх хувийн сургуулиудыг шалгаж цөөлж хааяа
Дээд сургууль нэрээр ард түмнийг шулж байгаа олон юмнууд байна.цензур тавих цаг болсон.бусад юмаар тоголдог л юм байгаа биз.монголын ирээдүй болсон хүүхэд залуучуудаар тоглож болохгүй ээ.мөлчгөрөөрөө явж байгаа хүүхдүүдийг хясч бооно.сурлага муутай нөхдүүдыг мөнгөөр эсвэл танил талаараа наймаалцаж дүгнэнэ.улаан цагаандаа гарч байгаа шүү дээ