ОХУ-ын эрх баригчид шатахууны экспортоо тэг болгож бууруулсан гэж тус улсын Шадар сайд Александр Новак өнгөрөгч лхагва гарагт мэдэгджээ. Мөн үүнийг компаниудад ямар ч хориг тавихгүйгээр гүйцэтгэсэн болохыг онцолсон байна.
Тэрээр "Бид экспортыг бараг тэг болгож бууруулсан хэдий ч ямар нэгэн хориг тавиагүй. Харин гол экспортлогч болох "Сургутнефтегаз" компанитай тохиролцоонд хүрсэн. Тус компанийн зүгээс бүх шатахуунаа дотоодын зах зээлд нийлүүлэх болно" хэмээн сэтгүүлчдэд хэлжээ.
Үүний үр дүнд энэ намар тус улсад шатахууны үнэ өсөх эрсдэл гарахгүй гэж Оросын Засгийн газар үзэж байгаа бөгөөд зах зээл эргэн сэргэж, тогтворжих хандлага харагдаж байгааг Новак тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.