БНСУ-ын Өмнөд Чунчон мужийн төв хэсэгт өнгөрөгч лхагва гарагт их хэмжээний хур тунадас унаж, 40 орчим байшин, худалдааны байгууламж усанд автсан бөгөөд найман хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон байна.
Хонсонг болон зэргэлдээ орших Есан хотод 224 мм хур тунадас унасан бол засаг захиргааны төв Сэжун хотод 140 мм хур тунадас орсон гэж Өмнөд Солонгосын цаг уурын газраас мэдээлсэн юм.
Хүчтэй аадар борооны улмаас эдгээр газарт их хэмжээний эд хөрөнгийн хохирол учирсан байна. Тариалангийн талбай болон автомашинууд усанд автаж, авто замууд эвдрэн, олон тооны мод унасан тухай албаныхан мэдээлжээ. Мөн Данжин хотод том нүх үүсэн, нэг автомашин унасан байна.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.