ӨМӨЗО-ы Ордос хотод малын сүүнээс гаргаж авсан шар тосоор идэж болдог уруулын будаг үйлдвэрлэж, худалдаанд гаргажээ. Шар тосыг өндөр технологиор ариутган, эртний уламжлалт аргаар дахин боловсруулж, ургамлын гаралтай будагч нунтаг, зөгийн лав тостой хольж уг уруулын будгийг үйлдвэрлэсэн байна.
Шар тосонд их хэмжээний шим тэжээлтэй эрдэс бодис, амин дэмүүд агуулагдсан байдаг. Ордост үйлдвэрлэсэн уруулын будгийг хурим найрт зориулсан сав баглаа боодлоор чимэглэжээ. Хагас кг шар тосыг гаргаж авахын тулд 12,5 кг сүү ашигладаг тул тэжээллэг чанар өндөр юм.
Эх сурвалж: ECNS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.