Талибаны зэвсэгт бүлэг төрийн эрхийг гартаа авснаас хойш эмэгтэйчүүдийн эрх ихээр зөрчигдөх айдас түгшүүр үүсээд байсан. Тэгвэл талибчуудын зүгээс Афганистаны Засгийн газрын байгууллагуудад ажилладаг эмэгтэйчүүд ажлын байраа хадгалж, үргэлжлүүлэн ажиллаж болно хэмээн мэдэгджээ. Гэхдээ Засгийн газран танхим болон нөлөө бүхий удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийг оролцуулахгүй гэсэн байна.
Энэ талаар Талибаны улс төрийн албаны дэд дарга Катарт ВВС телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Албаны хүний хэлснээр Афганистаны яамд, тамгын газруудын иргэдэд үйлчлэх албаны тэн хагас орчим нь эмэгтэй ажилчид байсан бөгөөд тэд ажилдаа эргэн орох боломжтой гэжээ. Ажиглагчдын дүгнэж байгаагаар Талибаны эрх баригчид шинэ Засгийн газрыг бүрдүүлэхэд нилээд хэд хоног зарцуулж байгаагаас харахад тун нухацтаай хандаж байна.
Мөн талибанчууд төрөлх нутгаасаа дүрвэн зугтсан афганистанчуудыг гэртээ эргэн ирж, улс орноо дахин бүтээн байгуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсаар байгаа юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.