АНУ-ын Орегон мужийн "McDonald's" түргэн хоолны газрын нэгэн салбар 14 болон 15 настай хүүхдүүдийг ажилд орохыг урьсан зар байрлуулжээ. Энэхүү алхам нь тус улс дахь түргэн хоолны ажилчдын хомсдолтой холбоотой аж.
Орегон мужийн хөдөлмөрийн хуульд 14 ба түүнээс дээш насны иргэдийг хоолны салбар гэх мэт аюулгүй ажлын байранд ажиллуулахыг зөвшөөрдөг байна. Мөн "McDonald's" нь залуу ажилчдаар боловсон хүчний орон зайгаа нөхөхийг хүссэн цорын ганц түргэн хоолны сүлжээ биш юм. "Burger King", "Wendy's" зэрэг компанийн салбарууд мөн ижил төстэй ажлын зар тавих болсон төдийгүй Техасын "Layne's Chicken Fingers" түргэн хоолны газар нь өсвөр насны болон 20-иод насны залуучуудыг удирдах албан тушаалд урьж байгаа аж.
Орегон дахь "McDonald's"-ийн салбарыг ажиллуулдаг Хизер Кеннедигийн хэлснээр түүний гэр бүл сүүлийн 40 жилийн турш уг бизнесийг эрхлэхдээ ийм түвшний боловсон хүчний хомсдолтой учирч байгаагүй гэнэ. Эхэндээ тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 ам.доллар болгон нэмэгдүүлж, шинэ ажилтнуудыг татахыг оролдсон боловч амжилт олоогүй аж. Харин 14, 15 настай хүүхдүүдийг ажилд урьсан зарыг тавьснаас нь хойш ажилд орохоор бүртгүүлсэн хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн байна.
АНУ-ын ихэнх иргэд коронавирусийн цар тахлаас эмээж байгаа бөгөөд сургуулиуд хаалгаа барьж, хүүхэд асрах бололцооны хүртээмж дутмаг байгаа учир ажилчид гэртээ байж, ажиллах хүчний хомсдол үүсээд байгаа аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.