Нийслэлийн удирдлагууд автомашины түгжрэлийг бууруулахын тулд 2019 оны арваннэгдүгээр сарын 15-аас эхлэн ерөнхий боловсролын 29 сургуулийн 35 чиглэлд сургуулийн 40 автобус үйлчилгээнд гаргасан.
Зориулалтын 75 хүүхдийн автобусыг 23 тэрбум төгрөгөөр авсан. Гэвч өнгөрсөн онд хоёрхон сар яваад хичээл сургууль хичээллээгүй тул зогссон. Энэ хугацаанд хүүхдийн автобусыг шинжилгээний сорьц цуглуулахад ашигласан байна.
Тэгвэл 2021-2022 оны хичээлийн жилд хотын төв буюу Их тойрууд байршилтай 17 сургууль, хотын захын нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж тааруу 12 сургуулийн сурагчдад зориулж сургуулийн автобусаар үйлчлэхээр болжээ. Энэ хичээлийн жилийн хувьд сургуулийн автобусыг 37 чиглэлд явуулахаар төлөвлөжээ. Сургуулийн автобус есдүгээр сарын 6-ны өдөр буюу ирэх даваа гарагаас эхлэн сурагчдад үйлчилнэ. Нийт 37 чиглэлд 37 автобус явах юм. Сургуулийн автобусаар зөвхөн бага ангийнхан бус, нийт сурагчид үйлчлүүлэх боломжтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.