СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Беларусийн цагаачдаас болж Польшид онц байдал зарлажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Польш улсын эрх баригчид Беларусьтай хил залгаа нутаг дэвсгэртээ онц байдал зарлахаар шийдвэрлэжээ. Энэ нь Беларусиас ирж буй их хэмжээний цагаачидтай холбоотой бөгөөд энэхүү шилжилт хөдөлгөөнийг Минскийн талаас зохион байгуулж байгаа гэж Варшавын зүгээс сэжиглэж байгаа аж.

Мөн Польшийн Засгийн газраас сэтгүүлч, сурвалжлагчид болон цагаачдад тусалж буй сайн дурын байгууллагуудыг хил орчимд нэвтрэх эрхийг хязгаарлана гэж шинжээчид үзэж байгаа юм.

Сүүлийн саруудад олон мянган цагаачид Беларусиас Латви, Литва, Польш гэх Европын холбооны гурван гишүүн улс руу ихээр нэвтрэх болсон бөгөөд тэдний ихэнх нь Ойрхи Дорнодоос аж.

Польшийн Засгийн газрын зүгээс хатуу бодлого баримталж, тэднийг хилээр нэвтрүүлэхээс татгалзаж байгаа бол тус улсын Либерал сөрөг хүчин, төрийн бус байгууллагууд болон Католик сүмээс уг явдлыг ихээхэн шүүмжилж байна.

Эх сурвалж: AFP

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.