Соёлын яамнаас энэ онд "Хос бичигтэн яам" арга хэмжээг хэрэгжүүлж буй бөгөөд нээлтээ эх хэлний өдрийг тохиолдуулан хийлээ.
Соёлын салбарын хэл бичгийн бодлого нь иргэдийн монгол хэл бичгийн түвшинг дээшлүүлэх, төрийн албан хаагчид үндэсний бичгээ бүрэн хэрэглэж сурах орчин бүрдүүлэх, иргэдийн эх хэл, түүх соёлын мэдлэгийг гүнзгийрүүлж Бүх нийтийн соёлын боловсролын түвшинг ахиулах зорилогтой ажээ.
Иймд соёлын яамнаас 2021 онд яам болон харьяа байгууллагын албан хаагчдын үндэсний бичгийн чадварыг нэмэгдүүлж, албан хаагч бүр хос бичигтэн болохоор тусгай боловсруулсан хөтөлбөрийн дагуу сургалт эхлүүлжээ.
Цаашид монгол бичгийг албан хэргийн түвшинд ашиглаж эхлэх монгол хэл бичгээрээ зөв бичих олон шат дараалсан ажлуудыг 2021-2024 онд Соёлын яамнаас зохион байгуулахаар төлөвлөн Хос бичигтэн яам арга хэмжээг боловсруулжээ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ ажлыг Боловсролын яамнаас хариуцаж удирдаж хийх ёстой. Эхлээд сургалт заах арга гэх мэтээр туршилтыг сургууль албан газруудыг сонгож хийгээд үр дүнг нь хэлэлцүүлж цаашид хэрэгжүүлэх эсэхээ шийдээгүй ээ. Худлаа өөрсдийгөө гайхуулж ажил хийсэн болж дүр эхнэрээ боль.