Хичээлийн шинэ жилийн эхний өдөр ТЦА-аас сургууль, цэцэрлэгийн орчмын гарцууд дээр ажиллаж, хүүхдээ аюулгүй тээвэрлэж буй эсэхийг хянаж байна.
Хичээл, сургуулийн үйл ажиллагаа эхэлснээр хүүхдийн явганаар зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж буй энэ үед жолооч та бүхэн сургуулийн ойр орчим, хороолол дотор 20 км/цагаас хэтрүүлэхгүй хурдтай зорчиж, хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг ТЦА-аас анхааруулж байна.
Он гарсаар зам тээврийн ослоор 36 хүүхэд харамсалтайгаар амь насаа алджээ.
2019 оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр 3 хүүхэд, 2020 онд 5 хүүхэд зам тэвэрийн ослоос үүдэн гэмтэж, бэртсэн байдаг. Харин 2019 оны эхний 9-р сард 7 хүүхэд амь насаа алдсан байдаг бол 2020 онд 5 хүүхэд амь насаа алдсан байдаг.
Тиймээс хүүхдийн аюулгүй байдалд дээд зэргээр анхаарал хадуулж, замын хөдөлгөөнд оролцохыг иргэд, жолооч нараасаа уриалж “гэрлээ асаацгаая” уриалга дэвшүүлж байгаа ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.