Хоёр жил гаруйн хугацаанд хөл хорионд байсан хүүхдүүд өнөөдрөөс танхимаар хичээллэж эхэллээ. Бид хичээлийн шинэ жилийн эхний өдрийг үйл явцыг 45-р сургууль дээрээс сурвалжиллаа.
Нийслэлийн 45-р сургуульд энэ хичээлийн жилийг 2000 сурагч, 80-аад багштайгаар эхлүүлж байна. Энэ жил 45-р сургуульд 1-р ангийн дөрвөн бүлэгт 130 гаруй хүүхэд шинээр элсэн оржээ.
Бага сургуулийн хувьд 21 бүлэгтэй, танхим, цахим ээлжлэн хичээллэж байгаа бөгөөд нэг анги 20-25 хүүхэдтэйгээр хичээллэх ажээ.
Өнгөрсөн жилүүдэд танхимаар хичээллэх хугацаа бага байснаас үүдэн хүүхдүүд нэлээн хоцрогдолтой байгааг багш нар онцолж байна. Гэхдээ энэ хичээлийн жилд танхимаар хичээллэвэл хоцрогдлоо нөхнө гэсэн итгэлтэй байна.
2021-2022 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 820/төрийн өмчийн 661, хувийн хэвшлийн 159/ ЕБС-д 476 133 сурагч хичээллэж эхэллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.