СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Токио-2020" олимпын наадмын дараа олон мянган эмнэлгийн хэрэгслийг хаяжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

"Токио-2020" олимпын наадам өнгөрөгч 8 дугаар сарын эхээр дуусгавар болсны дараа тус арга хэмжээнд ашиглаагүй олон мянган эмнэлгийн хэрэгслийг хаясан болохыг тогтоосон гэж тус улсын Олимп зохион байгуулах хорооноос мэдээлжээ.

 Илүү гарсан хэрэгслүүдийг цар тахлын нөлөөнд нэрвэгдээд буй Токио болон Японы бусад хэсгийн эмнэлгийн байгууллагуудад өгөх боломжтой байсан гэдгийг Олимп зохион байгуулах хорооны удирдлагууд хүлээн зөвшөөрөн, уучлал гуйсан байна.

Энэ удаагийн зуны олимп үзэгчгүй зохион байгуулагдсан тул эмнэлгийн хэрэгслийн хангамж их хэмжээгээр илүү гарсан бөгөөд албаны хүмүүс эдгээр хэрэгслийг хадгалах газраа олж чадаагүй учир хаясан гэж мэдэгджээ.

Олимпын наадамд зориулж нийт 52,200 эмнэлгийн халаад бэлдсэнээс 3,400 орчмыг нь хаясан байна. Мөн

Гэхдээ өөр бусад цэнгэлдэхэд ашиглаагүй эмнэлгийн хэрэгслийг коронавирусийн өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлгийн байгууламжуудад үнэ төлбөргүй өгсөн гэж Олимп зохион байгуулах хорооноос тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Kyodo

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.