Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс өнөөдөр түүхээ хамгаалахыг уриалж, "Андлалын хөшөө"-ий суурин дээр бүтээн байгуулалт өрнүүлэхийг уриалж мэдээлэл хийлээ.
Уг хэвлэлийн бага хурлыг нээж, “Бидний цөөхөн монголчууд” төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн асан, Зам тээврийн хөгжлийн сайд асан М.Зоригт үг хэлсэн юм.
Тэрбээр, "Андлалын өргөөг нураасанд миний бие тийм ч таатай хүлээж аваагүй. Энэ бол Монгол улс гэж бусдаас ганц онцгойрох нэгээхэн бүтээн байгуулалт байсан. Бид юу алдсанаа ойлгож байна уу. Үүх түүхээ тамаглаад явна нь гэдэг чухал. Монголчууд хойч үедээ юу үлдээж байгаа юм бэ. Өвөр Монголд өнөөдөр Монгол гэсэн бүхнийг бүтээн байгуулж байна. Гэтэл өөрийнхөө чадалд тааруулж хадаас хадаад явах байтал өнөөдөр нураасанд харамсаж байна. Тэгэхээр цаашид эх түүхээ хамгаалах үүднээс бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн хийх ёстой гэж үзэж байна" гэсэн юм.
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат:
Андлалын өргөөний суурин дээр аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар ард түмнээсээ хандив тусламж хүсэж байна. Сайн дурын үндсэн дээр үүх түүхтэй нутагтаа сайхан бүтээн байгуулалт хийе гэсэн иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтээр уг аянг зохион байгуулж байгаа. Үүх түүхийг харуулсан бүтээн байгуулалт хийнэ. Энэ бол зүгээр нэг барилгын тухай биш үүх түүхийн асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж үзсэн. Хэнтий аймагт 2018 оноос үүх түүхийг харуулсан таван цогцолбор байгуулахаар болсны нэг нь Андлалын өргөө байсан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зааа *аа2 балгас барьчаад тэрийг нь нураасан чинь бие мах бодьноос аваад явчиж бгаа юм шиг санагдсан гэнэ үү
Зоригтоо чи дутчих монгол улсад чи юу хийж гийгүүлсэн юм эсгий хийх газар нохой хэрэггүй
Хүн ардад чинь балгас хөшөө хэрэггүй ядаж ажлын байр, эмнэлэг, сургууль хэрэгтэй б.а эргүү малнууд аа! Дуртай бол тасартлаа баяжсан та нар өөрсдийн хөрөнгөөрөө хөшөө барь!
Энэ зоригт гэдэг дурак арай өөрийгөө Чингис хааны нутагийнх гэж ойлгоод байгаа юм биш биз дээ, одоогийн хэнтийхэн шиг хужаануудад Чингис хаан огт хамаагүй юм даа.
Зөв өө .үүх түүхийг харуулсан сануулсан түүхэн бүтээн байгуулалт хийх аргагүй шаардоага бншүү хүмүүсээ...