Бүгд Найрамдах Ирланд улсын хүн ам 5,01 саяд хүрсэн тухай Ирландын Статистикийн төв газар мэдээлжээ. Энэ нь 1851 онд хүн амын тооллогоор 5,11 сая хүн бүртгэгдсэнээс хойш анх удаа хүн ам нь 5 сая давсан үзүүлэлт болсон байна.
Өөрөөр хэлбэл Бүгд Найрамдах Ирланд улсын хүн ам сүүлийн 200 орчим жилд анх удаа таван саяыг давж өслөө. Тухайлбал 1961 онд тус улсын хүн ам ердөө 2,19 сая байжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд шилжилт хөдөлгөөн болон байгалийн жамаар хүн ам 34,000-аар өссөн гэж статистик судалгааны газар мэдээлжээ.
2021 оны дөрөвдүгээр сард 65 болон түүнээс дээш насны иргэд 22,000-аар нэмэгджээ. Статистик судлаач Жэймс Хегарти Ковид-19-ийн нөлөөгөөр хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, өссөн гэж тайлбарласан байна. 2021 он гарснаас хойш 30,000 орчим хүн Ирландад амьдрахаар хилийн чанадаас эргэн иржээ. Одоогоор Ирландын 20,000 гаруй иргэн гадаад улсад амьдарч байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.