СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2021-09-01

LIVE: 7-р сургуулийн захирал Д.Дашдорж: Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөөг энэ жил хэрэгжүүлнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

Нийслэлийн Ерөнхий боловсролын 7 болон 89-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг шууд дамжуулан хүргэж байна.

Ерөнхий боловсролын 89-р сургуулийн хичээлийн эрхлэгч П.Мягмарцэрэн:

Нийслэлийн 89-р сургууль энэ хичээлийн жилд 500 орчим элсэгчийг хүлээн авч байна. Энэ хичээлийн жилийг цар тахлын үед хичээл сургалтын үйл ажиллагаа явуулах түр журмын дагуу явуулна. Манай сургуулийн хувьд хичээл сургалтын үйл ажиллагааг хоёр ээлжээр 7/9 гэсэн хуваарьтайгаар явуулна. Нэг ангид 25-аас ихгүй хүүхэд байхаар хичээл сургалтыг явуулна.

Мөн энэ хичээлийн жилд үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх учраас халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлан, аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээр хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Сурагчдын хичээлийн хоцрогдлыг гурван жилийн хугацаанд нөхнө гэсэн Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллана. Долоо хоног танхимаар, долоо хоног цахимаар хичээл сургалтын үйл ажиллагаа явагдах тул эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүддээ цахимаар хичээлд хамруулах техникийн болон арга зүйн дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.

Ерөнхий боловсролын 7-р сургуулийн захирал Д.Дашдорж:

Энэ хичээлийн жилээс Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Буянт-Ухаа цогцолбор сургуулийг бага сургууль, ахлах сургууль болгон хоёр хувааж үйл ажиллагааг явуулж байгаа. Манай 7-р сургууль энэ хичээлийн жилд 1900 гаруй сурагч, 100 гаруй ажилтан албан хаагчтайгаар хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна.

Энэ жилийн хичээл сургалтын үйл ажиллагааг танхимын болон цахимаар зохион байгуулна. Манай сургуульд анги дүүргэлт 45-50 хүүхэдтэй байгаа учраас халдвар хамгааллын дэглэмээ чанд сахин явуулна. Манай сургууль нэг ангийг хоёр ээлжээр 20-25 хүүхэдтэйгээр сургах хуваарь төлөвлөгөө гаргасан.

Ковид-19 цар тахлаас үүдэлтэйгээр өнгөрсөн хоёр жилийн хичээл сургалтын хоцрогдлыг арилгахын тулд анги зохион байгуулалт, хичээлийн зохион байгуулалтыг нарийн төлөвлөсөн байгаа.  

Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө сургуулийнхаа бүх багш, ажилтныг вакцины бүрэн тунд хамруулсан. Мөн манай сургуулийн сурагчдын дийлэнх нь вакциндаа хамрагдсан. Халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөж байгаа учраас эцэг эхчүүдээс хүүхдээ танхимаар сургах уу, цахимаар сургах уу гэдэг саналыг авахад 70 орчим хувь нь танхимаар сургалтад хамруулъя гэдэг санал өгсөн. Цаашид ч энэ тоо өсөх магадлалтай байна.

Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш сурагч, ажилтнаас коронавирусийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тусгаарлах өрөөг, шинжилгээ авах багийг бүрдүүлсэн.

Ковид өвчний шинж тэмдэг илэрсэн сурагчийг ялгаварлан гадуурхахгүй байх бүх нөхцөлийг бүрдүүлсэн.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Азжаргал
3 жилийн өмнө
66.181.161.62

Даш дорж хийж чадна мундаг

Зочин
3 жилийн өмнө
122.201.22.127

Хоёр захиралтай болсон юм байна тэ

Xvvgii Xvslen
3 жилийн өмнө
202.9.46.226

Захиралдаа баярлалаа

Хүслэн
3 жилийн өмнө
202.9.46.226

Захиралдаа баярлалаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.