СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэтхэгт хүүхдүүд учир битүүлгээр халуурч, нас барсаар байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Энэтхэг улсын Уттар Прадеш мужийн зарим дүүргүүдэд бага насны хүүхдүүд долоо хоногийн өмнөөс учир битүүлгээр халуурч эхэлжээ. . Мөн гар, хөлөөр нь тууралт гарчээ.

Одоогоор дээрх шинж тэмдэг илэрсэн хүмүүсээс 50 гаруй нь нас барсан байна. Амь насаа алдсан хүмүүсийн ихэнх нь бага насны хүүхдүүд байгааг эх сурвалж мэдээлжээ. Уттар Прадеш мужийн зүүн хэсгийн зургаан дүүргийн эмнэлгүүдэд дээрх шинж тэмдэгтэй буюу учир битүүлгээр өндөр хэмтэй халуурсан олон зуун өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.

. Тус улсад коронавируст халдварын хоёр дахь давлагаа дайран өнгөрч, нөхцөл байдал бага багаар сэргэж байгаа боловч олон зуун хүн Ковид-ын халдвар аваагүй ч өндөр хэмтэй халуурч, улмаар нас барж байгаа нь иргэдийг цочролд оруулаад байна.

Өндөр хэмтэй халуурсан иргэд бүртгэгдсэн дүүргүүдэд эмч нар хумхаатай төстэй шумуулаар дамждаг вирус халдварлаж байж болзошгүй гэсэн таамгийг гаргажээ. 200 сая гаруй хүн амтай Уттар Прадеш муж нь ариун цэврийн байгууламж муутай, хүүхдүүдийн дунд халдварт өвчний тархалт өндөрт тооцогддог.

Эх сурвал: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.179.27.8

Хамгийн заваан бохир улс аргагүй дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.