СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-01

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 08:00 цагт эхэлнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Дулааны улиралд ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлыг зуны улиралд 08:00 цагаас эхлүүлэх тухай шийдвэр гурав дахь жилдээ хэрэгжиж буй юм.

Уг шийдвэрийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил  есдүгээр сарын 1-нээс 09:00-18:00 цагийн хуваарьт шилждэг байсан. Тэгвэл . Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар захирамж гаргаж, ийн шийдвэрлэсэн байна.

Энэ хичээлийн жилээс эхлэн зарим цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулж,  өглөөний 07:00 цагаас үдэш 20:00 цаг хүртэл ажиллуулж эхэлсэн. Цаашид цэцэрлэг, сургууль төдийгүй хувийн хэвшлийн байгууллагууд, томоохон зах худалдааны төвийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, авто замын ачаалал бууруулахад анхаарч ажиллах юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.