Умард Солонгосын Ёнбен цөмийн реакторын үйл ажиллагаа дахин эхэлсэн байж болзошгүй болохыг НҮБ-ын атомын агентлаг тайландаа дурджээ.
5 мегаваттын хүчин чадалтай реактортай Ёнбён цөмийн цогцолбор нь Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн цөм юм. Тус цогцолборт цөмийн зэвсэгт ашигладаг плутонийг үйлдвэрлэдэг гэж шинжээчид үздэг билээ.
Пхеньяны зүгээс Олон улсын атомын энергийн агентлагийг 2009 онд улсаасаа хөөсөн боловч тус агентлагийн мэргэжилтнүүд хиймэл дагуулын дүрсэн дээр үндэслэн үнэлгээ хийдэг аж. Үүний үр дүнд Ёнбён реактор өнгөрөгч 7 дугаар сараас эхлэн хөргөлтийн усаа гадагшлуулж байгааг нь олж тогтоосон бөгөөд энэ нь эргэн ашиглалтад орсныг нь илтгэж байгаа юм.
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун 2018 онд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзалт хийснээс хойш хэдэн сарын дараа буюу тухайн оны 12 дугаар сараас хойш уг реактор нь үйл ажиллагаагаа зогсоогоод байсан аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.