СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2021-08-31

Хууль зүйн сайд Х.Нямбаатар МБХ-ны ерөнхийлөгчид горилж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн 2021 оны нэгдүгээр сарын 28-ны хурлаар тус холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр ажлаа өгөхөөр болжээ.

Тус холбооны есдүгээр сарын 3-нд зарлагдсан бага хурлаар түүний оронд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тавигдахаар тохироо хийгээд байгаа сурагтай.

Т.Мөнхбарын хувьд ХХБ-нд мөнгө угаасан хэргээр хууль, хяналтын байгууллагаар шалгуулж байгаад хэрэгсэхгүй болсны дараахан нь Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Хөдөлмөрийн баатар хэмээх цолыг гардаж байсан нэгэн юм.

Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэрээр юуны учир ийм богино хугацаанд ажлаа өгөх болсон нь сонирхол татаж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Токио-2020 олимпод монголын боксчид хүссэн амжилтаа үзүүлж чадаагүй, мөн түүний хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байсантай нь холбоотой хэмээн таамаглаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.