Зуны 16 дахь удаагийн паралимпын наадам Япон улсын нийслэл Токио хотноо үргэлжилж байна.
Энэ удаагийн наадамд 162 орны баг, тамирчид оролцож байгаа бөгөөд одоогийн байдлаар БНХАУ медалийн тоо болон чанараар тэргүүлж байгаа юм.
Тэгвэл "Токио-2020" паралимпын наадмын онцлох зургуудыг толилуулж байна.
Египетийн Ибрахим Аль Хуссейни Хамдто ширээний теннисийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж байна
БНХАУ-ын тамирчин Вэй Юан эрэгтэйчүүдийн эрвээхэй сэлэлтийн 50 м-ийн финалд өрсөлдөн, хүрэл медаль авчээ
Бразилын тамирчин Талиссон Хенрик Глок эрэгтэйчүүдийн 200 м-ийн усанд сэлэлтийн финалын үеэр
БНХАУ-ын Даомин Лю эмэгтэйчүүдийн 200 м-ийн усанд сэлэлтийн тэмцээний үеэр
Алжир болон Нидерландын багийн тамирчид эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн урьдчилсан шатны тэмцээний үеэр
Нидерландын Флэр Йонг эмэгтэйчүүдийн уртын харайлтын оролдлогоо гүйцэтгэж байна. Тэрээр хэдхэн мөчийн дараа алтан медалийн эзэн болж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.
Перугийн тамирчин Мелисса Балдера эмэгтэйчүүдийн 400 м-ийн гүйлтийн гарааны шугам дээр тусламж авч байна
Бразилын тамирчин Ельцин Жак эрэгтэйчүүдийн 5,000 м-ийн гүйлтийн тэмцээнд алтан медаль хүртсэн юм
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.