БНХАУ-д 18-аас доош насны хүүхдүүд зөвхөн баасан гараг, амралтын өдрүүд болон баярын өдрүүдэд ердөө нэг цагийн турш цахим тоглоом тоглох боломжтой болно гэж тус улсын Видео тоглоомын зохицуулагч агентлагаас мэдэгджээ.
Хятадын Үндэсний хэвлэлийн хорооны мэдээлснээр хүүхдүүдийг зөвхөн 20:00-21:00 цагийн хооронд цахим тоглоом тоглохыг зөвшөөрөх аж.
Түүнчлэн эрх баригчид хүүхдүүдийг гэрээсээ гарч, өөр байгууламжид цахим тоглоом тоглох эрсдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд холбогдох цахим тоглоомын компаниудад үүнээс урьдчилан сэргийлэх чиглэл өгсөн байна. Мөн эдгээр компаниудад хийх хяналт, шалгалтыг нэмэх бөгөөд цагийн хязгаарлалтыг чанд сахиж байгаа эсэхийг тогтмол шалгах гэнэ.
Үүнээс өмнөх дүрмээр бол хүүхдүүдийн цахим тоглоом тоглох эрхийг өдөрт 90 минутаар хязгаарладаг байсан бөгөөд баярын өдрүүдэд гурван цаг хүртэл сунгаад байжээ. Гэвч Хятадын эрх баригчид цахим тоглоом насанд хүрээгүй хүүхдүүдэд урт хугацааны сөрөг нөлөө үзүүлнэ гэж санаа зовниж байгаа бөгөөд энэхүү шинэ дүрэм нь үүний илрэл юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.