Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасан, "улбар шар" түвшний буюу бүх төрлийн баяр ёслл, тэмдэглэлт ойн арга хэмжээ, цуглаан, цайллага хүлээн авалтыг хориглосоор байтал Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгынхан зугаалга, зохион байгуулж, архидан согтуурчээ.
Гэвч салбарын сайд нь бүх хэргийг өөрөөсөө нялзаасаар байгаа. Аавын хөвүүд армид амиа алдсаар байхад уг хэргүүдийн хариуцлагыг Батлан хамгаалах яам бус Зэвсэгт хүчин эсвэл Хил хамгаалах газар руу чихсээр...
Харин уг хэргийг эрхэм сайдтан хааш нь чихэж өнгөрүүлэх нь сонин.
Хэргийг тодруулбал, энэ сарын 27-ны өдөр ЦДБЭЧ-ынхан Налайх дүүрэгт байдаг цэргийн амралтын газар Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг урлаг соёлын тайз дэлгэцээр дамжуулан сурталчлах, хилийн чанадад цэрэг эх орны сэдэвт уран бүтээлүүдийг өргөнөөр сурталчлах үүрэг хүлээсэн эрхэм дуучин, бүжигчид архидан согтуурч, нэгнийгээ зодож танхайрчээ.
Ингээд амралтад очсон чуулгынхан архидан согтуурсны улмаас 41 настай дуучин, ахлагч эмэгтэй Б гэгч, 25 настай У-г зодож, хүнд гэмтээсэн байна. Хохирогч бүсгүй мөн л ахлагч цолтой бөгөөд Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж, гэмтлийн зэргээ тодорхойлуулжээ. Мөн хохирогч У Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдлөө өгчээ.
Хамгийн ноцтой нь Цэргийн дуу бүжгийн чуулгын хормейстер, дэд хурандаа А.Ариунзаяа цагдаагийн байгууллагад дуудлага өгөлгүй уг хэргийг хав дарах тушаал буулгажээ. А.Ариунзаяагийн хувьд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын тушаалаар томилогдсон нэгэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Has saigui l alban baiguulagagaaraa zugaalj tsengeed ireed buun buunuuruu corona garaad l bna
Ногоон Золоо гэж урлагын үнэргүй хогын ургамлаа зайлуулаачээ тэтгэврийн нас өнгөрсөн дарга нарын бөгс долоож олон жил амьдарсан хүүхэнд нугасгүй цэхийсэн хулгайч ингэж байгууллга удирдахгүй шүү
Nogoo saihan bayr tsergin tsol. Oorchilno geed bsan hun monuu naanaa goe yariad tsaana bol oor sanaatai bga da