СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-31

6300 орчим нэр төрлийн бараа Европын Холбооны улсуудад гаалийн татваргүй нэвтрэх боломж бүрджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Монгол Улсыг Европын холбооны улсад сурталчлах, Монголын мэдээлэл, худалдааг дэмжих Берлин хот дахь Төвийн нээлт 8 дугаар сарын 27-нд болжээ. 

Энэ үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин:

“Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр 2017 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн “Монголын худалдааг дэмжих төсөл” нь шинэчилсэн “Хөнгөлөлтийн Ерөнхий Систем” (GSP+)-ийн  ашиглалтыг сайжруулахаар Монголын бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг үзүүлсэн. Тус төслийн хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголын 100 гаруй жижиг дунд үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжийг чадавхижуулан, таван кластерийг хөгжүүлж, Европын холбооны улсууд руу тухайлан ХБНГУ руу “Гүүр”-ээ тавьж чадсан” гэдгийг онцоллоо.

МҮХАҮТ нь энэ төвийг Берлин хотод нээх тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг Монгол-Германы Бизнесийн Холбоотой 2019 оны 11 дүгээр сард байгуулж байсан.

Шинэчилсэн хөнгөлөлтийн ерөнхий системд Монгол Улс хамрагдсанаар манай улсаас 6300 орчим нэр төрлийн бараа Европын Холбооны улсуудад  гаалийн татваргүй нэвтрэх боломж бүрджээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.