СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тим Күк 750 сая ам.долларын урамшуулал авчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

"Apple" компанийн Гүйцэтгэх захирал Тим Күк тус албан тушаалд очсоны 10 жилийн ойг тохиолдуулан түүнд 750 сая ам.долларын үнэд хүрэх таван сая гаруй хувьцааг урамшуулал болгон өгсөн байна.

Мөн энэхүү хувьцааг Күк тэр дор нь зарсан болох нь ил болжээ. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй компанийн тэргүүний хувьд Күк сүүлийн жилүүдэд их хэмжээний шагнал, урамшууллыг хүртэж байгаа юм. аж.

Үүнээс хэдхэн өдрийн өмнө Күк ойролцоогоор 10 сая ам.долларт хүрэх 70 мянган ширхэг хувьцааг сайн үйлсийн аянд хандивласан нь ил болоод байсан билээ.

Харин тус компанийн үүсгэн байгуулагч Стив Жобс 2011 оны 8 дугаар сард албан тушаалаасаа огцорсны дараа тэрээр Гүйцэтгэх захирлаар томилогдсон юм. Тэгвэл Тим Күк өнгөрсөн онд албан ёсоор тэрбумтан болсон бөгөөд өнөөдрийн байдлаар 1.5 тэрбум ам.доллар орчмын хөрөнгөтэй гэж тооцогдож байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.