Боловсрол шинжлэх ухааны яамнаас их дээд сургуульд шинээр элсэгчдээс сургалтын төлбөрийг бүрэн төлөхийг шаардахгүй байхыг анхааруулсан.
Тэгвэл АШУҮИС-иас шинээр элсэгчдийг төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд сургууль сонголтыг нь баталгаажуулж байна гэх мэдээлэл гарсан. Уг асуудлаар АШУҮИС-ийн Оюутны хөгжил удирдлагын газрын дарга Ц.Рэнцэндоржоос тодрууллаа.
Тэрбээр “Манай сургуулийн 2021-2022 оны элсэлт зургадугаар сарын 2-ноос эхэлсэн. Сургалтын төлбөрөө ил тод нээлттэй байршуулсан байгаа. Сургалтын төлбөр нэмэгдээгүй. Нэг кредитийн төлбөр 35 мянгаас 117610 төгрөг буюу сургалтын төлбөр 1.5-4.1 сая төгрөгийн хооронд байгаа.
Шинээр элсэгчдээс бүрэн төлбөрөө төлөхийг шаардахгүй байгаа. Буруу үл ойлголцлын улмаас дээрх яриа гарсан байх. Шинээр суралцагч сургалтын төлбөрийн 50 хувиа төлснөөр суралцагчийн эрхийг шууд баталгаажуулж байгаа. Түүнчлэн 50 хувиа төлөх боломжгүй бүтэн өнчин, амьдралын бололцоо тааруу оюутнуудын өргөдөл, хүсэлтийг харгалзан 10 хувиа төлсөн тохиолдолд суралцагчийн эрхийг баталгаажуулж өгч байна. Тэрнээс бол оюутнуудыг сургалтын төлбөрөө бүрэн төл гэсэн дарамт шахалт үзүүлээгүй гэдгийг албан ёсоор хэлье. АШУҮИС-ийн салбар гурван сургууль, 7 бүрэлдэхүүн сургуульд шинээр 4000 оюутныг элсүүлнэ. Элсэлтийн үйл ажиллагаа 90 хувьтай байгаа. Нэгдүгээр дамжааны оюутнуудын хичээл есдүгээр сарын 13-наас эхлэх бол хоёроос дээш дамжааны оюутнуудын хичээл есдүгээр сарын 1-нээс цахим хэлбэрээр орно. Ирэх сарын 6-наас хөдөө орон нутгийн оюутнуудыг хүлээн авч эхэлнэ” гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Битгий худлаа яриад бай 1-р курсст орсон хүүхдүүдийн төлбөрийг бүрэн төлүүлж байж баталгаажуудсан шүү. Худлаа гэвэл шалгаж үзээрэй