СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-30

БНХАУ-ын талтай ярилцсаны үндсэн дээр нүүрсний богинын тээврийг эхлүүлэхээр болжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Коронавирус цар тахалтай холбоотойгоор Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрс тээврийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд түр зогсоох шийдвэрийг Хятадын талаас гаргасан.

Энэ талаар Гашуунсухайт дахь Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсээс тодруулахад “Монголын талаас 250 гаруй нүүрс тээврийн жолооч шинжилгээ өгч, хариу ирсэн. Эдгээр жолооч Хятадын талд дахин шинжилгээ өгнө. Энэ шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд маргаашнаас /2021.08.31/ богинын нүүрс тээвэр эхэлнэ.

Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс Монголын хилээр нүүрс тээврийн хэрэгсэл гарахад болон Хятадаас эргэж орж ирэхэд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, халууныг хэмжиж, эрүүл мэндийн хуудас бөглүүлж, хяналт шалгалт сайтар тавьж ажиллаж байгаа” гэсэн юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.