СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-30

Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай гурвалсан “Хариуцлагын гэрээ”-г байгуулжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн Засаг дарга төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай гурвалсан “Хариуцлагын гэрээ”-г байгуулжээ.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх:

Ковид-19 нөхцөл байдлын үед, Ковид гарсан үед ямар арга хэмжээ авах, ямар нөөц төлөвлөгөө байх, дүүрэг, нийслэл, улсын Онцгой комисстой хэрхэн хамтарч ажиллах, наад зах нь танхимд нэг хүүхэд өвдөхөд тэр хүүхдийг яаж нийгэмшүүлэх вэ? гэх мэт цаг үедээ тохируулсан хичээл сургуулийн үйл ажиллагааг тус гэрээнд нарийвчлан тодорхой тусгаж өгсөн гэдгийг онцолсон юм.

Хүүхдүүдийн аюулгүй анги танхимд хичээллэх орчныг бүрдүүлэх, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэхэд тус гурвалсан гэрээний зорилго оршиж байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.