ОХУ Украйн улсыг аюул заналхийлэл гэж үздэггүй, харин ч тэднийг ах дүүсээ гэж боддог хэмээн Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгджээ.
Тэрээр өнгөрөгч ням гарагт өгсөн ярилцлагадаа "Би Украйныг аюул заналтай даясан мэт ярихгүй. Миний бодлоор Украйн улс болон Украйны ард түмэн бол бидний ахан дүүс. Тэд бол зөвхөн манай хөршүүд биш, бид нэгэн ард түмэн юм. Би энэ сэдвээр цааш ярихгүй" хэмээсэн байна.
Шойгу мөн Украйны нөхцөл байдал эцэст нь өөрчлөгдөж, "үндсэрхэг үймээн самуун" төгсгөл болно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм.
Тэгвэл хөтлөгчийн зүгээс түүнийг яагаад Украйны шүүхийн шийдвэрийг үл тоомсорлон, шүүх хуралдаанд оролцохгүй байгааг асуухад тэрээр "Миний буруу, дахиж ийм зүйл болохгүй" хэмээн хошигнон хэлсэн байна.
Украйны Аюулгүй байдлын албанаас Сергей Шойгуг яллагдагчаар дуудан, мөрдөн байцаах ажиллагаа явуулах болсноо өнгөрөгч 7 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдсэн билээ. Тус албаны хэвлэлийн төлөөлөгч Артём Дехтяренкогийн хэлснээр, Шойгу нь "Хагас цэрэгжсэн анги, террорист байгууллага байгуулж, үйл ажиллагаанд нь хувь нийлсэн" гэх хэрэгт сэжиглэгдэж байгаа аж.
Сергей Шойгу 7 дугаар сарын 20-ны өдөр Мариуполь хотод ирэх ёстой байсан ч ирээгүй байна. Хэдийгээр тэрээр шүүх хуралдаанд ирэхгүй байгаа ч түүнийг шүүх хурал зүй ёсоор болно гэж Украйны Аюулгүй байдлын албанаас мэдэгджээ.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.