Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхэд МҮОНРТ-ийн дэд захирлаар ажиллаж байсан Г.Гэрэлийн тус телевизийн Үн дэсний зөвлөл болон Тооллогын комисстой холбоотой гомдлыг энэ оны наймдугаар сарын 3-нд авч хэлэлцээд, А.Бүрэнбаатарыг Ерөнхий захирлаар томилсон 2021 оны гуравдугаар сарын 05-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгожээ.
МҮОНТВ-ийн дэд захирал асан Б.Гэрэл "Тооллогын комиссын хууль бус шийдвэр, хайнга, алдаатай тоолсон байж болзошгүй үйлдлүүдээс болоод "Ерөнхий захирлыг томилох тухай тогтоол" хүчин төгөлдөр бус болохыг Нийслэлийн Захиргааны Хэргийн шүүхээр ийнхүү тогтоолгосон болно" гэжээ.
Захиргааны анхан шатны шүүхийн шийдвэр нь тухайн өдөр болсон сонгон шалгаруулалтыг тооллогын комиссын алдаатай үйл ажиллагааг илчилсэн гэж үзэж, холбогдох хууль, баталсан журмынхаа дагуу сонгон шалгаруулалтыг дахин хийхийг Үндэсний зөвлөлд даалгажээ.
Харин, МҮОНТВ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар анхан шатны энэхүү шийдвэрийг үл зөвшөөрч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр гомдол гаргажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Zavharsan gazar boljee
Bolj muu erguu sdaag halah heregtei
Бүрэнбаатар угаасаа бүтэхгүй худалч хэцүү ш дээ. Хийж чадах юм юу ч байхгүй. Цалиггаа тавих гэж л ажиллаж байгаа