СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Грекийн Элчин сайдын амийг хөнөөсөн эхнэр нь 31 жилийн хорих ял сонсжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Бразил дахь Грек улсын Элчин сайд асан Кириакос Амиридисын эхнэр Франсуазе де Соуза Оливейра нөхрөө хөнөөсөн хэргээр 31 жилийн хорих ял сонсжээ.

Түүний эхнэр болох Франсуазе де Соуза Оливейра гэх бразил эмэгтэй нь орон нутгийн цэргийн цагдаагийн офицер Серхио Гоместой хайр сэтгэлийн холбоотой байсан бөгөөд тэд хамтран, элчин сайдын аминд хүрсэн болох нь тогтоогдсон юм. Гомес аль хэдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөн, 22 жилийн хорих ялаар шийтгүүлээд байгаа билээ.

59 настай байсан Кириакос Амиридис 2001-2004 онд Рио-де-Жанейро хотод консулаар ажиллаж байгаад амиа алдсан жилдээ Бразилд буцаж ирэн, Элчин сайдаар ажиллаж байжээ. Тэрээр 2004 онд Франсуазетэй гэрлэсэн бөгөөд хосууд нэг охинтой аж.

Ноён гэнэ. Гэвч удалгүй Франсуазе де Соуза Оливейра түүнийг сураггүй алга болсон гэж цагдаа нарт мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.