Дулааны эрчим хүч хэрэглэгч, ААН-үүдийн 2021-2022 оны гэрээг цахимаар хүлээн авч эхэлсэн талаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ны дэд захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.
Тэрбээр “Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК 2021-2022 оны өвлийн дулаан түгээлтээ хийхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн байдлаар 2800 гаруй аж ахуйн нэгж, 70 гаруй хувийн орон сууцны конторыг дулаан эрчим хүчээр хангаж байна. Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хувийн аж ахуйн нэгж, конторын гэрээг цахимаар хийхээр болсон. Түүнчлэн өр, авлагатай болон засвар үйлчилгээ хийгээгүй аж ахуйн нэгжтэй гэрээ сунгах боломжгүй гэдгийг мэдэгдмээр байна. Тэгэхээр дулаан өгч эхлэхээс өмнө нь өр төлбөрөө барагдуулж, гэрээгээ сунгахыг сануулж байна” гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.