СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-30

🔴 LIVE: ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан 504 сурагчид дотоод, гадаадын их, дээд сургуулийн тэтгэлэг олгоно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2 тэрбум төгрөгийн тэтгэлэг, урамшуулал зарлагдсан талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар мэдээлэл хийлээ.

Тус тэтгэлгийг
-330 сум, 171 хорооноос ЭЕШ-аа амжилттай өгч, өндөр оноо авсан тус бүр нэг сурагчийг их, дээд сургуульд элсэх бэлтгэл хөтөлбөрт элсүүлэх,
-Гадаадын их, дээд сургуульд суралцах эрх авсан оюутан залууст, тэр дундаа дэлхийн Топ-100 сургуульд элссэн оюутанд, 
-Гадаадын чансаа өндөр олимпиад, тэмцээн уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүдэд олгоно. 

Мөн, тэтгэлгээс гадна олон улсын уралдаан тэмцээнд оюуны спортоор амжилт үзүүлсэн оролцогчдод нэг удаа мөнгөн урамгуулал олгох зарлиг гаргажээ.

Монгол Улсын баг сүүлийн таван жилд Олон улсын математик, физик, мэдээлэл зүй, хими, биологийн олимпиадаас 52 медаль авсан байна.

Зөвхөн 2021 онд гэхэд л математикийн олимпиадаас хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл, физикийн олимпиадаас хоёр хүрэл, мэдээлэл зүйн олимпиадаас нэг мөнгө, химийн олимпиадаас хоёр мөнгө, нэг хүрэл, биологийн олимпиадаас нэг мөнгө, хоёр хүрэл, нийт 15 медаль буюу түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ.

Дээрх тэтгэлэг, мөнгөн урамшуулалд жил бүр хоёр тэрбум орчим төгрөг зарцуулах бөгөөд Боловсролын зээлээр дамжиж олгогдох юм байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Наран
3 жилийн өмнө
192.82.74.25

Шудрагаар үнэлж эзэндээ л хүрээсэй дээ

зочин
3 жилийн өмнө
66.181.160.19

Энэ зөв.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.