СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-30

147 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

2021 оны 08 дугаар сарын 28,29-ны өдөр  Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 543 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 388 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

                    Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

      Гэмтсэн хүн:

-       Явган зорчигч-1

-       Зорчигч-3

-       Жолооч-3

                 Ослын хэлбэр:

-       Явган зорчигч автомашинд мөргүүлэх -1

-       Хоёр автомашин мөргөлдсөн-4

-       Унадаг дугуй автомашинтай мөргөлдсөн-1

-       Мотоцикл автомашинтай мөргөлдсөн-1

Орон нутаг:

      Гэмтсэн хүн:

-       Жолооч-3

-       Явган зорчигч-3

Ослын хэлбэр:

-       Мотоцикль- 2

-       Явган зорчигч автомашинд мөргүүлэх -3

-       Онхолдох-1

-       Үл хөдлөх зүйл мөргөсөн-1

Үүний 105 нь нийслэлд, орон нутагт 42 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

                                                              АНХААР!

Энэ оны эхний улирлын байдлаар мотоцикльтой холбоотой зам тээврийн осол 261 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад -3,0 буурсан, ослын улмаас улсад 146 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад -18.4 хувиар буурсан үзүүлэлт юм. Олын улмаас нийслэлд гэмтсэн хүн 42, орон нутагт 104 хүн гэмтэж бэртсэн, амь хохирсон хүн улсад 46  өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад -37.8 хувиар буурсан байна.

Жолооч зорчигч та бүхэн хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч, зорчигчид хамгаалах бүсийг зүүж хөдөлгөөнөө эхлэх, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох, мотоцикл, мопед жолоодох үедээ хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл өмсөж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох шаардлагатай байгааг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.