СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-30

Хүүхдийг халдвараас сэргийлэх, тандалт хийх, хариу арга хэмжээг сургууль, цэцэрлэгт эрчимжүүлнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас Дүүргийн онцгой комиссын шуурхай штаб болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай цахим хурал хийжээ.

 

Хичээлийн жилийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан НОК-ын шуурхай штабаас эрүүл мэндийн чиглэлээр дараах үүрэг даалгаврыг өгчээ. Үүнд:

-08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 3-р тунд Пфайзер, Синофрам вакцинаар зорилтот бүлгийн болон 55-аас дээш насны иргэдийг сайн дурын үндсэн дээр хамруулахтай холбогдуулан дүүргүүдэд нэмэлтээр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн бэлэн байдлыг хангах, хамрагдвал зохих иргэдийн төлөвлөлтийг гаргах, улмаар хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхгүй, бухимдал чирэгдэл үүсгэхгүйгээр зохион байгуулах, вакцины нөөцийн бэлэн байдлыг хангах, татан авалтыг хийх,

-

-Сургууль, цэцэрлэгийн эмч нарыг судалгааг дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэдээлэл технологи хариуцсан ажилтанд хүргүүлэх, /ингэснээр тухайн эмчид ГЭРЭГЭ системд орох эрх олгогдож, сургууль, цэцэрлэг дээр батлагдсан тохиолдол /багш, хүүхэд/-ын ойрын хавьтлын мэдээллийг оруулах боломж бүрдэнэ/

-ДОКШШ-аас харьяа дүүргийнхээ сургууль, цэцэрлэг бүрийн халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээ зохион байгуулах бэлтгэл, бэлэн байдал хангагдсан эсэхэд хяналт хийж, үр дүнг албан бичиг, илтгэх хуудсаар НОКШШ-д ирүүлэх,

-Дүүргийн тандалт, шуурхай хариу арга хэмжээний багийн тоог нэмэгдүүлэхэд шаардлагатай нөөц /хүн, автомашин, тоног төхөөрөмж, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, дуут дохиолол/-ийг бүрдүүлэхэд анхаарч, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэх мэт.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж энэ хүрээнд:

- Эрүүл мэндийн төвийн халдвар судлаач, тархвар судлаач эмч болон Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар сургалтад хамрагдсан сургууль, цэцэрлэгийн эмч нартай тогтмол мэдээлэл солилцож, мэргэжил арга зүйгээр хангах,

ДЭМТ-өөс сургууль, цэцэрлэгийн хариу арга хэмжээний багтай ажлын уялдаа холбоог сайжруулах, ачаалал нэмэгдсэн үед ажлаа зөв хуваарилах, батлагдсан тохиолдлын тоо ихэссэн /ялангуяа хүүхдийн/ үед өрх, дүүрэгт ирэх ачааллыг багасгах,

-Сургалтад оролцсон эмч нарын бүртгэл, судалгааг бүрэн авч, шаардлагатай үед дайчлан ажиллуулах талаар анхааруулж үүрэгжүүлэх,

-

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.