ЭМЯ-аас Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.08.28-ны 11.00 цагийн байдлаар танилцууллаа.
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 2422 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлын 571 нь Улаанбаатарт, 1851 нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. Хоногт 2131 хүн эдгэрч, хэвийн ажил амьдралдаа шилжсэн нэг хүн эндэж, нийт нас баралт 924 боллоо. Тус иргэд архаг, хууч өвчтэй байсан байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Эмнэлэгт 12 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүнээс 7737 нь хөнгөн, 3844 нь хүндэвтэр, 1021 хүнд, 200 хүн маш хүнд байна. Гэрийн хяналтад 14633 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байгаа аж.
Одоогийн байдлаар эмнэлэгт 1890 хүүхэд, 390 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна. Нийт хүн амын 64 хувь буюу 2082180 хүн вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
O000kio