СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-28

Иргэн, аж ахуйн нэгжүүдээс хаягдал гялгар уутыг цуглуулж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

"Өнгө нэм", “Лантуун дохио”  ТББ, “Пластик центр” ХХК хамтран “Асуудлаар асуудлыг шийдье” уриатай хаягдал гялгар уут цуглуулах “Зүгээр битгий хая” аяныг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахаар санаачилга гаргаад байна.

Аяны нээлт наймдугаар сарын 28-ны бямба гарагийн 11:00-16:00 цагийн хооронд УИД-ийн урд талын Фонтанд болох юм.

Улаанбаатар хотын иргэд жилд ойролцоогоор . Тиймээс "Өнгө нэм" ТББ нь гялгар уут дахин боловсруулах “Пластик центр” ХХК болон хүүхэд хамгаалал, хөгжлийн “Лантуун дохио” ТББ-тай хамтран гялгар уут цуглуулах “Зүгээр битгий хая” аяныг санаачлан хэрэгжүүлж буй юм. Аянаар дамжуулан  хүүхдэд ээлтэй орчныг бүтээх, олон нийтийг хог хаягдлаа ялган ангилах эерэг дадал хэвшилд нэгтгэх зорилготой гэдгээ санаачлагчид хэлж байна.

Европын холбооны дэмжлэгтэй хэрэгжиж буй “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба уг аяныг дэмжин, хамтран ажиллаж байгаа юм.

Аян бүх аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, олон нийтэд нээлттэй бөгөөд аянд нэгдэхдээ Улаанбаатар хотын иргэд томоохон супермаркетуудад байрлуулсан “Зүби” саванд цуглуулсан гялгар уутаа хандивлах аж.

Аяны хүрээнд цуглуулсан хаягдал гялгар уутаар нүхэн жорлонгийн доторлогоо үйлдвэрлэх юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.