СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2021-08-28

18 сургуульд “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 381 мянган хүүхэд “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдах урьдчилсан тооцоо гарсан.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулиудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нөхцөл байдал ямар байгааг шалгах үүргийг Нийслэлийн Засаг дарга өгсөн юм. Энэ дагуу НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү болон Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын холбогдох албан тушаалтнууд газар дээр нь ажиллалаа.

Нийслэлд бүртгэлтэй төрийн өмчийн 148 сургуулиас 133 сургуульд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгждэг. . Үлдсэн 112 сургууль нь гал тогоогоо бусдад түрээслүүлэх, эсвэл бэлэн бүтээгдэхүүн зөөвөрлөх байдлаар “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Гал тогоогоо түрээслүүлдэг сургуулиудын гэрээг үе шаттайгаар цуцлах ажлыг эхлүүлээд байгаа. Тухайлбал, 2021-2022 оны хичээлийн жилд түрээсийн хэлбэрээр ажилладаг 122 гал тогооны 21-ийнх нь гэрээг цуцлан, сургууль өөрөө гал тогоогоо хариуцан ажиллах Засгийн газрын квот гарсан.

Цаашид 2024 он гэхэд бүх сургууль гал тогоогоо өөрсдөө хариуцан ажиллуулах зорилт тавиад байна.

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга М.Баяраа  “. Үлдсэн 18 сургуулийн хувьд тодорхой шалтгаан, нөхцөлөөр бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй, асуудал үүсээд байна. Тодруулбал, сургуулиудын өргөтгөл, засварын ажил дуусаагүй, шаардлагатай хүний нөөц нь бүрдээгүй, цайны газрын тоног төхөөрөмжийг бүрэн шийдээгүй гэх зэргээс шалтгаалан тус .

Баянгол дүүргийн ерөнхий боловсролын “Сэтгэмж” цогцолбор сургуулийн хувьд өргөтгөл барилгын ашиглалтад орох хугацаа сунгагдсан гэх шалтгаанаар өөрийн гэсэн цайны газаргүй шинэ хичээлийн жилийг угтаж байна. “Сэтгэмж” цогцолбор сургууль “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй ч бэлэн бүтээгдэхүүн зөөвөрлөх байдлаар сурагчдынхаа үдийн цайг тасалдуулахгүй ажиллана гэж  тус сургуулийн захирал О.Мөнхзаяа хэллээ.

“Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахааргүй нөхцөл байдал үүссэн сургуулиудын асуудлыг яаралтай шийдвэрлэхээ албаныхан энэ үеэр онцолж байсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.