СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-08-27

🔴 LIVE: Ковид-19 гурав дахь тунг энэ сарын 30-наас багш нар, 55-аас дээш насныханд хийнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

ЭМЯ-ны мэргэжилтнүүд гурав дахь тунгийн талаар мэдээлэл өгч байна.

Өнгөрсөн оны 11-р сараас дотоодод анхны тохиолдлыг баталсан. Эхний сарын сорьцуудад анхны вирусийн төстэй хэлбэр байсан ч удалгүй хувирал өөрчлөлтөд орсон. 6-7-р сард альфа, бета хувилбар дийлэнх хувийг эзэлсэн. Харин одоо дельта хувилбар өргөн хувийг эзэлж байна.

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр дараах мэдээллийг өглөө:
-Бусад орнуудад ч дельта хувирал тархсаар байна. Нийт 215 сая хүн халдвар авсан. Сүүлийн 7 хоногт дэлхийн бүх улсад өвчлөл нэмэгдсэн. ДЭМБ-аас гаргаж буй сүүлийн мэдээгээр . Нас баралт манай улсад 0.5 хувь буюу бага улсад тооцогдоно. Дельта хувилбар зөвхөн Монгол төдийгүй бүх улсад тархсан. Манай бүс нутагт БНАСАУ-аас бусад бүх улсад тархлаа. БНСУ, Вьетнамд өвчлөл эрс нэмэгдлээ.     

Пфайзер, АстраЗенека вакцин тариулснаас хойш 6 дахь сараас вакцины үр нөлөө буурч байна. Израильд гурав дахь тунгаа Пфайзер вакцинаар хийж байна. Оксфордын их сургуулийн хийсэн судалгаагаар гурав дахь тунг хийснээр үр дүнтэй байгаа нь харагдсан.   

Манай эрдэмтэд вакцины үр нөлөөг мөн судалжээ. Судалгааны үр дүнг ЭМЯ-ны хэлтсийн дарга н.Бумдэлгэр танилцуулав:
-Вакцинжуулалтын дараах дархлаа тогтоц, тархвар зүйн судалгаа, эсрэг биеийн титрийн судалгааг одоо та бүхэнд танилцуулна.

Манай улсад нийт дөрвөн төрлийн вакцин ашиглаж байна. Ингэснээр халдвар, нас баралтаас сэргийлж чадсан. Эсрэг биеийн титрийг судлахад нийт хүн амын 91 хувьд нь эсрэг бие үүсжээ.      

Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах мэдээллийг өглөө:
-Хөрш орнуудад халдвар өргөн тархаж байна. Энэ оны 6-р сарын 18 гэхэд альфа халдвар оргил үедээ хүрч, буурсан. Үүнээс хойш дельта хувилбар өслөө. Ирэх сарын дунд үе гэхэд халдварын тархалт дээд үедээ хүрнэ. .

Энэ сарын 30-наас эхлэн 55-аас дээш насныхан, боловсролын салбарынхан, дархлаа дарангуйлах эм уудаг хүмүүс, архаг хууч өвчтэй иргэд хамрагдана. Нийт тавин мянган хүнд сайн дурын үндсэн дээр хийнэ. Цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Мөн ирэх сард халдварын тоо эрс өсөх тооцоо гарсан тул энэ сард гурав дахь тунг хийж эхлэх шаардлагатай. . Хамгийн гол нь вакцины хоёр дахь тундаа хамрагдаад гурван сараас дээш болсон бол гурав дахь тунд хамрагдахыг зөвлөж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.