СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2021-08-27

Ирэх жилээс кино үйлдвэрлэгчид урамшуулал, мөнгөн дэмжлэг авч эхэлнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Монгол Улсын Их Хурал дотоодын болон гадаадын кино үйлдвэрлэгч студи, телевизийн кино үйлдвэрлэл эрхлэгчдийг Монгол Улсыг зорих шалтгаан болохуйц Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталлаа.

Хуульд кино урлаг өндөр хөгжсөн улс орнуудын шилдэг туршлагаас суулгасан. Тухайлбал, тодорхой шаардлага хангасан уран бүтээлчдэд зардлын буцаан олголт, мөнгөн дэмжлэг олгох зохицуулалт тусгагдсан бөгөөд Монгол Улс ойрын хугацаанд кино үйлдвэрлэгчдийг татахуйц орон болохыг зорин ажиллаж байна. Ингэснээр кино зах зээлийг дагалдан Монголын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өвөрмөц соёл, өв уламжлалыг дэлхийд сурталчлах, шинэ ажлын байр бий болгох, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах боломжтой болно хэмээн тооцож байна.

Соёлын сайд Ч.Номин Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулахад ихээхэн хүчин зүтгэл гаргаж ажилласан бөгөөд тэрбээр кино зах зээлийн шинэ бодлогын талаар хэлэхдээ, “...Бид энэхүү санаачилгыг эхлүүлэхдээ .

Соёлын сайдын хэлснээр Монгол Улс кино, телевизийн тэргүүлэгч студиүдийг эх орондоо хүлээн авч, тэдэнтэй бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна.

Шинээр байгуулагдах Монголын кино зөвлөлөөс кино үйлдвэрлэлийн урамшуулал, зардлын буцаан олголт болон Монгол Улсад кино үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжих зорилгоор авч хэрэгжүүлж буй хууль тогтоомжийн бусад арга хэмжээг удирдан зохион байгуулах юм. .

Кино үйлдвэрлэлийн урамшуулал буюу мөнгөн дэмжлэг, зардлын буцаан олголтын талаарх тойм:

  • Монгол Улсын нутаг дэвсгэрт бүтээгдэж буй кино төсөлд буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт кино бүтээх зориулалтаар 500.000 америк долларыг тодорхой шаардлага хангахуйц зориулалтаар зарцуулсан бол зардлын 30 хувийн байршлын урамшуулал (зардлын буцаан олголт) олгоно.
  • Байршлын урамшуулал авсан уран бүтээлчийн бүтээсэн кино нь Монголын өвөрмөц соёл, өв уламжлалыг онцлон харуулсан бол 10 хувийн соёлын урамшуулал (зардлын буцаан олголт) олгоно.
  • Байршлын урамшуулал авах шаардлага хангасан кино зураг авалтад оролцсон гадаадын жүжигчид болон кино багийн гишүүдэд 5 хувийн урамшуулал (зардлын буцаан олголт) олгоно.
  • Байршлын урамшуулал авсан уран бүтээлч эвлүүлэг, дуу, дүрсний найруулгыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хийж, олон тооны монгол ажилчдыг ажиллуулсан төслүүдийн эвлүүлэг, дуу, дүрсний найруулгын 30 хувийн урамшуулал (зардлын буцаан олголт) олгоно.
  • Монголын соёл, өв уламжлалыг олон улсад эерэгээр сурталчлан таниулсан монгол кино бүтээгчдэд 20 хувийн монгол киноны урамшуулал олгоно.
  • Байршлын урамшууллыг дангаар болон соёлын урамшуулал, кино багийн урамшууллыг хамтад нь 30%+10%+5% = 45%-ийн буцаан олголт авах боломжтой.

Кино урлагийг дэмжих тухай хуулийн Англи хэл дээрх хувилбарыг унших бол энд,

Кино урлагийг дэмжих тухай хуулийн Монгол хэл дээрх хувилбарын унших бол энд дарна уу.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Shirnen@moc.gov.mn хаягаар холбогдоно уу.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
203.23.49.199

Хэрэгждэг бол их зөв бодлого. бөгжний энэ game of thrones гээд кино зураг авалт хийсэн гаүрууд одоо жуулчнаа барьж дмйлэхгүй бна.

Зочин
3 жилийн өмнө
64.119.29.217

Boliooo ene neg bayan ailiin erh ohin Turiin albanii ner hund unagaj duuslaa zailuulaacheee

zochin
3 жилийн өмнө
103.57.93.70

Odoo er ni oligtoi kino garahaa bolison shuu dee.Deer uein kino guitseh kino algaa.chanargui.1 udaa uzvel uzne tegeed hench izehgui tiim l yum hiij bna shuudee huurhii

aldar
3 жилийн өмнө
66.181.187.148

baahan hogjmin hulgai ntr gesen eldwin hulgai hiiij baij kino gargadag um bnleeshd.. arai l denduu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.