Тээвэрчдийн нэг өдөр сошиал зургийн уралдааны шилдэг зургуудаас бүтсэн гэрэл зургийн үзэсгэлэн BLUE MON төвд дэлгэгджээ.
Баянзам тээвэрчдийн холбооноос санаачлан нүүрс тээврийн жолооч нарын нэг өдрийг харуулсан гэрэл зургийг олон нийтэд харуулахаар зорьжээ. Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн 270 орчим км замд нүүрсийг хэрхэн тээвэрлэж байгааг гэрэл зургуудаас харж болно. Өнөөдрийн байдлаар нүүрсээ экспортод гаргахын тулд 22 мянган тээвэрчин зүтгэдэг.
Тэдний өдөр тутмын ажил амьдралын өнгө төрхийг үзэгч олонд ялангуяа шийдвэр гаргагчид харуулахыг зорьсон байна.
Гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 27, 28-ны өдөр 08-22 цагийн хооронд МУИС-ын 2-р байрны урд BLUE MON төвийн 1-р давхар MORPHEI ART GALLERY-д үнэ төлбөргүй олон нийт үзэж болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.