Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.08.27/ мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа: Covid-19 халдварын хоногт бүртгэгдэх тохиолдол наймдугаар сараас тогтмол нэмэгдсээр байна. Улсын хэмжээнд бүртгэгдэж буй халдварын нийт тохиолдлын 72.5 хувь нь орон нутагт, бусад нь нийслэлд бүртгэгдэж байна. Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул, Говьсүмбэр аймагт өвчлөлийн тархалт хамгийн өндөр буюу 10 мянган хүн тутамд 100-гаас дээш өвчлөл бүртгэгдсэн. Цаашид Ховд, Дархан-Уул, Дорнод, Увс, Булган, Сэлэнгэ, Говь-Алтай аймагт өвчлөл нэмэгдэхээр байна.
Нийт өвчлөлийн тохиолдлын 72.5 хувь нь хөдөө орон нутагт, 27.5 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдээд байна.
Монгол Улсад Covid-19 халдварын дельта хувилбарт тандалт судалгааг эхлүүлсэн. Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийсэн тандалтаар энэ онд 951 сорьцод дельта хувилбар илрүүлэх PCR шинжилгээ хийсэн. Үүнээс 25 орчим хувь нь дельта хувилбар илэрсэн. Мөн 33 дугаар долоо хоног буюу наймдугаар сарын 21-ны байдлаар нийт эерэг гарсан тохиолдлын 34.7 хувьд нь дельта хувилбар илэрч, эмнэлэгт хэвтсэн.
Шинж тэмдэгийн тухайд, нусгайрах, хоолой хүндүүрлэх, үнэрлэх, амтлах мэдрэхүй алдагдах, халуурах, суулгах зэрэг шинж тэмдгүүд түгээмэл буюу 50-аас дээш хувьд нь илэрч байна.
Улаанбаатар хотын өвчлөлийн байдлыг авч үзвэл ирэх 14 хоногт ямар нэгэн арга хэмжээ аваагүй тохиолдолд өдөрт бүртгэгдэх Covid-19 халдварын тохиолдол 600-аас дээш гарах магадлалтай болохыг МУИС-ийн математикийн эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан.
Вакцины үр нөлөө дельта хувилбарын үед буурч байгаа. Вакцины үр нөлөө 2 янзаар буурахад нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх талаар эрдэмтэд судалсан.
Астра Зенека вакцины гурав дахь тунг хийхэд дельта хувилбараас сайн хамгаалж байна. ХӨСҮТ-өөс 5410 хүнээс судалгаа авахад 71.5 хувь нь гэр бүлээсээ 10.5 хувь нь ажлын байрнаасаа халдвар авсан байсан. Иймд гэр бүл найз нөхдөөрөө баяр тэмдэглэхгүй байх, хамт олноороо нэг дор бөөгнөрөхгүй байхыг анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үр нөлөө нь үйлчилэхгүй юм бол үхсэн ацаа хийж хужаа вакцин нэртэй ус шахсийн бэ ЭМЯ аа
Зүгээр л өвчин вакцин нэрээр мөнгө угааж өөрснөө гудраад байгаам биш үү ЭМЯ УОК ЗГ