Төрийн буруу бодлогын уршгаар үндэсний 70 гаруй үйлдвэр хаалгаа барихад хүрсэн талаар "Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбоо"-ноос мэдээлэл хийлээ.
Түүхий нүүрсийг Улаанбаатар хотод нэвтрүүлэхгүй болсон шийдвэрээс болоод тоосго, махны үйлдвэр, барилгын материалын гэх мэт 70 гаруй жижиг дунд үйлдвэрүүд дампуурахад хүрээд байгаа ажээ. Учир нь дээрх үйлдвэрүүд баяжуулсан нүүрс буюу миддлинг түлэхгүй бол үйлдвэрийнх нь зуух ажилладаггүй байна. Өөрөөр хэлбэл, сайжруулсан шахмал түлш түлэх нь бүтээгдэхүүнээ боловсруулж дийлдэггүй байна. Иймд жижиг дунд үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулж, баяжуулсан нүүрс түлэх боломжоор хангаж өгөхийг төр засгаас хүсч байгаа ажээ.
Дээрх үйлдвэрүүд баяжуулсан нүүрс түлэхдээ шүүлтүүр тавьж түлэх зохицуулалтыг ч хийжээ. Ингэснээр агаарын бохирдол бага гаргана гэсэн үг юм. Иймд маш олон ажлын байр бий болгож байгаа үйлдвэрүүдээ аварч, ажлын байраа хадгалж үлдэхэд нь дэмжлэг үзүүлэхийг хүсч байна.
Дээрх үйлдвэрүүд нь нийт 12 мянган ажлын байр бий болгодог ч уурын зуухаа ажиллуулж чадахгүйгээс болж 5 сараас хойш тэг зогсолт хийжээ.
Үндэсний үйлдвэрлэгчид тэг зогсолт хийснээс үүдэн хятад үйлдвэрүүд орлуулах бүтээгдэхүүнийг хийж эхэлжээ. Улмаар барилгын материалын үнэ өсөх шалтгаан ч үүнээс үүдэлтэй гэж үзэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хотоос гарсан нь дээр дээ
Үйлдвэрүүдээ хотоос гарга оо тэгвэл дампуурахгүй
Нийслэлдээ тоосго хайрганы үйлдвэртэй байна гэж юу гэсэн үг вэ хөөж гарга хүн авах юмаа очоод л авна ш дээ
90 garui huvi utaag dulaanii energi bolgoj shiljuuleed yamarch zuuh yandangaas utaa gardaggui tuhuurumj suriuluuldag Eh ornii brend belen bna. Nuudelchin zuuh web sait geed holbogdoh.
Үйлдвэрээ хотоос гаргасан дээр дээ.
Дээрх уйлдвэрууд хотоос гарч ажиллах нь зов сая гаруй хун хордож ухэхээс болгоомжилж узамсарла
Л.а.л.а.р минь чиний төлөө бид хордоод сууж байх уу !!!! Жаахан бодож бж ху.ца.ж улимаар юм хахахаха