2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 340 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 252 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 2 хүн гэмтэж, орон нутагт 1 хүн гэмтэж, 4 хүн нас барсан.
Осол хэрэг:
- Дорноговь аймагт суудлын автомашин онхолдож жолооч амь хохирсон.
- Завхан аймагт суудлын автомашин онхолдож жолооч зорчигч 3 хүн амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Гэмтсэн хүн:
- Явган зорчигч-2
Ослын хэлбэр:
- Гарцтай- 2
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх -2
Орон нутаг:
Гэмтсэн хүн:
- Жолооч-2
- Зорчигч- 2
- Явган зорчигч-1
Ослын хэлбэр:
- Мотоцикл-1
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх -1
- Онхолдох-2
АНХААР
Жолооч зорчигч та бүхэн хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч, зорчигчид хамгаалах бүсийг зүүж хөдөлгөөнөө эхлэх, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох шаардлагатай байгааг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 70 зөрчил илрүүлсний нийслэлд 45 орон нутагт 25 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Нийслэл хотын авто замын түгжрэл саатлыг бууруулах, Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Нийслэлийн засаг дарга Улаанбаатар хотын захирагчаас дараах хоёр төрлийн захирамж шийдвэр гарсан байна.
- Энэ сарын 19-ны өдрийн А/642 дугаартай захирамжийн дагуу энэ сарын 28,29 нд тэгш сондгой буюу дугаарын хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулна.
- А/641 дугаартай захирамжаар Энхтайвны өргөн чөлөө буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын хооронд автомашингүй өдрийг Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн зарим авто замд хөдөлгөөний хязгаарлалт тогтоох, мөн тус өдөр 6 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар ажиллаж байна.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.