СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм дулаан байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Малч­ид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.

2021 оны 08 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

   

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.