СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг нууц задруулсан хэргээр ТЕГ-аас шалгаж эхэлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
3 жилийн өмнө

Засгийн газрын хуралдаанаар нууц горимоор хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад  тарааж, улсын нууц задруулсан хэмээн ТЕГ-аас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг шалгаж эхэлжээ.

Хэрвээ тагнуулын байгууллагынхан уг мөрдлөгийг хийх явцдаа Б.Мөнхжин сайдыг гэм буруутай болохыг нотолсон баримт олж чадвал тэрбээр Эрүүгийн хуульд заасны дагуу “Гурван жил хүртэлх хугацаагаар нийтийн ажил эрхлэх эрхээ хасуулах эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял”-аар шийтгүүлэх аж.

Засгийн газрын нууц хуралдаанаар “Монгол Улсын төрийн далбааг ашиглах зөвшөөрөл олгодог үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан” аж. Гэтэл уг шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд задруулах ажлыг Б.Мөнхжин сайд хийсэн байж болзошгүй хэмээн ТЕГ-аас үзэн шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа юм байна.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
3 жилийн өмнө
66.181.186.148

ЭНЭ ЯАХЛААРАА УЛСЫН НУУЦ БОЛОХ ЁСТОЙ ГЭЖ. ЁСТОЙ БОЛИОРОЙ

ЗОЧИН
3 жилийн өмнө
59.153.86.1

Төрийн ажил хийж яваагаа ч ухаарч ойлгодоггүй ийм хүмүүс зөндөө ,

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.145

Ийм юмыг төрийн нууц гэдэг юм уу

Зочин
3 жилийн өмнө
150.129.141.252

Ер нь төрийн ямар нэг мэдээллийг хяналтгүй запруулсан үйлдэл нь буруутай л бх . Ёс ёмбогор , төр төмбөгөр гэдэг дээ. Засаг хуралдаж ярьсныг авгай нар шиг чалждаг , ашигладаг мэдээллийг хувьдаа ашигладаг байдал газар авсан шүү дээ. Зарчим гэж нэг юм байх л ...

Зочин
3 жилийн өмнө
66.181.183.229

юун төрийн нууц вээ? ардчиллын хамгийн чухал чанар бол ил тод байдал шүү!

Zochin
3 жилийн өмнө
64.119.27.17

Энэ тэгээд төрийн нууцад хамаарах мэдээлэл юм уу? ТЕГ ч гэж дээ, нэрнээс цаашгүй СУПЕР амьтад , нохойд яс шидвэл гүйдэгтэй адил

Эрбо
3 жилийн өмнө
202.21.108.147

Нохой гэдгийг нь зарласан гээд бас шийтгүүлэх вий дээ

Зочин
3 жилийн өмнө
59.153.114.101

Kkk

Иргэн
3 жилийн өмнө
122.201.24.136

Тэгээд нууцын бүүр задалж байгаа юм уу

zochin
3 жилийн өмнө
190.2.138.14

Araich dee. Yamny hudaldaany gazriin ni udridlaguud ni lav mash ih durgui um bna lee.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.