Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2003 оны наймдугаар сарын 1-2-нд шилжих шөнө иргэн 20 настай Б гэгч нь биедээ олон тооны хутганы шарх авсны улмаас нас барсан онц ноцтой гэмт хэрэг гарчээ.
Цагдаагийн байгууллагын алба хаагчид эзэн холбогдогч нь тогтоогдохгүй ээдрээ төвөгтэй гадны нөлөөтэй нас барсан тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсаны үр дүнд уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хэргийг 32 настай Х гэгч нь хувийн таарамжгүй харьцааны улмаас болж үйлдсэнийг цагдаагийн алба хаагчид ийнхүү 18 жилийн дараа илрүүлэн Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар иргэн Х-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан 2021 оны наймдугаар сарын 1-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэн шийдвэрлэжээ.
Энэ ташрамд, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь өнгөрсөн долоо хоногт 25 жилийн өмнө үйлдэгсдэн хүн амины гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гаргаж илрүүлсэн билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
25 жил 18 жил болсон хэргүүд олдлоо ямар хурдан олоо вэ???????? жил болгон өдөр болгон үйлдэгдэж байгаа жидү тэндэр хээл хахуулийн асууплаа бас 20 30 жилийн дараа илрүүлхүү тэ удахгүй цагдаа иргэн улс төр гэсэн гурвалсан дайн эхэлж монгол дайны хөлд живсэн улсуудын эгнээнд шилжин иргэд зэвсэггүй гэжүү тэдэнд хүссэн зэвсгээр нь хангах сонирхолтой маш олон улс бий яагаад гэвэл тэд дэмжээд хядалцуулчихаад эзэн суух хүсэл маш их
Odoo 32toi ym bol 13han nastai huuhed hun alsan bolj bnuu esvel 32 nastai bhdaa hun alsan ymuu