СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-08-26

Эмийн үнийн зохицуулалт хийхэд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд болон Азийн хөгжлийн банкны техник туслалцааны багтай “Эмийн үнийн зохицуулалт” сэдвээр цахим уулзалт зохион байгуулжээ.

Уулзалтаар эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгож байгаа эмийн жагсаалт, санхүүжилт, хөнгөлөлтийн хувь хэмжээ, тулгамдаж буй асуудлууд болон цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

Азийн хөгжлийн банкны техник туслалцааны багийн үйл ажиллагааны гол зорилго нь Монгол улсын зах зээлд байгаа эмийн үнийг хэрхэн тодорхойлж байгаад судалгаа хийн, эмийн үнийн өсөлтийн шалтгааныг олох улмаар оновчтой зохицуулалт хийхэд туслалцаа үзүүлэх юм. Уулзалтын үр дүнд дээрх чиглэлээр ЭМДЕГ болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газартай хамтран ажиллахаар болжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.