СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2021-08-26

Л.Энх-Амгалан: Боловсролын зээлийн санд сайд, дарга нарын хүүхэд хамрагдахгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2021.08.26/ их, дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сантай холбоотой мэдээллийг өгсөн юм. 

Тэрбээр "Боловсролын зээлийн сан бол тэтгэлэг өгдөг, тусламж өгдөг, хөнгөлөлттэй зээл өгдөг. Өнөөдөр энэ сан маш алдагдалтай ажиллаж байна. . Дотоод зээлд 10200 хүүхэд, гадаад зээлд 320 хүүхэд л хамрагддаг. Хэдийгээр цаг үе хүнд, халдвар байгаа ч гэсэн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгодог зүйлээ яг хэвээр нь үргэлжлүүлнэ. Өөрөөр хэлбэл, . Өндөр оноотой, багш мэргэжлээр суралцах 1500 оюутан байдаг, тэдний төлбөр өөрчлөгдөхгүй хэвээр үргэлжилнэ.

323 хүүхдэд нийт зээлийн сангийн 20 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа. Эдгээр хүүхдүүдийн мэдээллийг нийтэд дэлгэж байгаа. Хэн нэгэн дарга, албан тушаалтны хүүхэд Боловсролын зээлийн санд хамрагдахгүй гэдгийг сайдын хувьд хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

323 хүүхдэд 20 тэрбум төгрөг зарцуулж байгааг шударга бус гэж үзэж байгаа. Цаашид магистр, докторт суралцах оюутнуудад уг зээлийг олгоно. Ирэх хавраас нийт оюутнуудын 30 хувьд зээл олгох системд шилжинэ. Ингэхдээ сурлагын амжилт үзүүлсэн, тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад хүртээмжтэй, шударгаар олгоно" гэж ярилаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

L Oyunhishig
3 жилийн өмнө
192.82.75.103

Hi toriin sangiin zeeld yaj hamragdah ve oyutan huu maani tolboroos bolood asuudaltai baidagaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.