Ерөнхий сайд хүн амыг жилд нэг удаа эрүүл мэндийн цогц үзлэгт хамруулдаг байх ажлыг судалж хэрэгжүүлэх үүргийг Эрүүл мэндийн сайдад өгсөн. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.
2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бүх иргэнээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар бэлдэж байна хэмээн Эрүүл мэндийн сайд дурдсан юм.
Энэ талаар ЭМ-ийн сайд С.Энхболд "Манай улсын нийт нас баралтын тэргүүлэх таван шалтгаан нь зүрх судасны өвчин, гэмтэл хордлого, амьсгалын тогтолцооны эмгэг, хавдар, хоол боловсруулах замын халдвар байна. ЭМДС-аас санхүүжигддэг 18-аас дээш насны бүлгээр ангилсан багцууд бий. Энэ нь 2018 оноос эхлэн хэрэгжиж байгаа боловч хамрагдалт 7.9 хувь байна. Тиймээс энэ насны багцыг шинэчилж, хүн амыг жилд нэг удаа заавал урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулна.
Тус багцад 12 төрлийн оношилгоо, шинжилгээ хийгддэг. Энэ нь 18-аас дээш насныхны 43-75 мянган төгрөгийн үнэтэй багц шинжилгээ юм. Үүн дээр нэр төрлийг олшруулж, хөдөө орон нутгийн боловсон хүчинг чадавхжуулж байна.
Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс улс даяар эрт илрүүлэг, урьдчилсан сэргийлэх үзлэгт бүх иргэдийг хамруулна" гэсэн юм.
Сургууль, цэцэрлэг орох үед бүх хүүхдүүдээс шинжилгээ авахгүй. Түүврийн аргаар авна. Нэгдүгээр ангийн 100 хүүхэд байлаа гэхэд 10 хүүхдээс шинжилгээ авна.
Мөн нэмэлт мэдээлэл өгөхөд гуравдугаар тунг хариу арга хэмжээний багт хийж байна. Үүнд 13 мянга гаруй хүн хамрагдсан. Гуравдугаар тунг хийснээр нэмж халдвар тархана гэсэн ойлголт байхгүй. Харин 3-4 сарын дараа эсрэг бие нь нэмэгдэж, дархлааны эсүүд идэвхжинэ.
НЭМҮТ-өөс 11-ээс доош насныханд дархлааг дэмжих бэлдмэл хийх талаар судалж байна. Үүнийг бүх насныханд хийх боломжтой. Ханиадны улирал эхэлж байгаа тул вакцинд хамрагдаагүй хүүхдүүддээ хийх боломжийг судалж байна. Үүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлбэл хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих боломжтой гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ehleed ene zaluuchuudaa ajl n bairtai bolgochih tegeed daraad ni yanz bur n mongo togrog eldeb zuilee neh