Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү нар оролцож байна.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгах УОК-ын саналыг Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбоотойгоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг Олон улсын агаарын замын Чингис хаан боомтоос бусад боомтод мөн он дуустал сунгаж байна.
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Сангийн яамнаас долоо хоног бүр танилцуулдаг. Наймдугаар сарын 23-ны байдлаар төлөвлөгөөний хүрээнд ажлын байрыг хамгаалах хоёр их наядын зээлээс 1.8 их наяд төгрөгийн зээлийг 2393969 зээлдэгчид олгоод байна. Орон сууцны 656.2 тэрбум төгрөгийг 8750 зээлдэгчид олгожээ. Цогц төлөвлөгөөний хүрээнд 240 мянган ажлын байрыг хадгалсан гэсэн мэдээллийг Сангийн яамнаас өгсөн.
1111 харилцах утсаар авилгатай холбоотой мэдээллийг авч байгаа. Сүүлийн гурван 7 хоногийн хугацаанд нийслэлийн дүүргүүдийн газрын албадуудтай холбоотой мэдээлэл хамгийн их ирсэн.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд иргэнд 2021 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай тогтоолыг баталсан. Энэ тогтоолоор аймаг, орон нутгуудад үргэлжлүүлэн газар олгож, нийслэлд газар олголттой холбоотой асуудлыг хойшлуулж, цахимжуулах, олон нийтэд нээлттэй болгох, саналыг цогцоор нь оруулж ирэх үүргийг Ерөнхий сайд өглөө.
Ерөнхий сайд хүн амыг жилд нэг удаа эрүүл мэндийн цогц үзлэгт хамруулдаг байх ажлыг судалж хэрэгжүүлэх үүргийг Эрүүл мэндийн сайдад өгсөн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com